“Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа”-ны дарга Г.Чинболор, Байгалийн өвийн бүртгэл, мэдээллийн санч П.Хатансайхан, Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санч Б.Өнөрбаяр нар 2021 оын 02 сарын 03-08-ны өдрүүдэд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын болон орчны бүсийн өнөөгийн байдалтай танилцах, Ононгийн халуун рашаан болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг тодорхойлох, хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Тус ажлын хүрээнд:
– Дэлхийн өвийн хамгаалалтын бүсэд бүртгэгдсэн түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг шалган нягтлах ажлыг хийж Сүүл өндөрийн дурсгалт газрын дурсгалуудыг баримтжуулсан.
Зүүн оройн модонд байрлах дэлхийн өвийн таних тэмдэг бүхий багананы байршлыг тодруулсан. Энд байрлах багана нь урагш хазайсан байдалтай байх ба гэрэл зургаар баримтжуулан авсан.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт харьяалагдах Ононгийн халуун рашааны одоогийн нөхцөл байдлыг тодруулахаар очсон. Биднийг тус газарт очиход Өмнөдэлгэр сумын байгаль орчны байцаагч Түвшинбат, Бурхан Халдун уул, ТХТГНХЗ-ны харуул хамгаалалтын ажилтан Ц.Энхболд нар үүрэг гүйцэтгэж байсан. халуун рашааныг зорин ирсэн иргэдэд зориулагдсан байшинд самарчид ирж буудалласан байна. Халуун рашааны орчим 18 байшин байгаагаас байгаль хамгаалагчийн 1, иргэд жуулчид хоноглох 2, хийд 1, рашааны худаг бүхий 14 байшин байна. Халуун рашааны баруун хойд талын толгой дээр нэгэн овоо байх ба тус овооноо рашаанд орсон иргэд бараалхан сүсэглэдэг уламжлал хэдийнээ тогтсон байхаас гадна энэ овооноос зүүн хойд зүгт 100 орчим метрийн зайд бас нэгэн овоо байх ба тус овоог морины овоо хэмээн нэрийддэг байна.

Халуун рашаанаас зүүн зүгт 20 гаруй км зайд байрлах Тарсын рашаан дээр очсон бөгөөд уг рашаан нь хүний дотоод эрхтэн уушгинд сайн хэмээдэг. Биднийг тарсын рашаан дээр хүрэлцэн очиход тус рашааныг хүртэн биеээ эдгээсэн хэсэг иргэд таарсан бөгөөд бид тэднээс рашааны онцлог хийгээд ямар үйлчилгээ үзүүлдэг хэрхэн хэрэглэдэг талаар баримтжуулан авсан. Тарсын рашаанаас цааш хөдлөн Эгийн даваан дээр очиж Дэлхийн өвийн таних тэмдэг бүхий багана байршуулах цэг тодорхойлон баримтжуулж авсан.
Батширээт сумаас баруун тийш 70 орчим км зайд Хужирын шар өндөр хэмээх уулын өмнөд талд байрлах Хан Хэнтий УТХГНХЗ-ны харуулын пост бүхий газарт Дэлхийн өвийн таних тэмдэг бүхий багана байршуулах болсон ба бид тус гарзыг баримтжуулан авч багана байршуулах цэгийг тодорхойлон ирсэн.
Өмнөдэлгэр сумын нутагт байх Дэлхийн өвийн таних тэмдэг бүхий багана(Зүлэгтийн адагт байрлах)-г баримтжуулан авч байршлын цэгийг тодотгосон. Мөн Мөнгөнморьт сумын газар нутагт хамаарагдах Тэнүүний адаг, Хэрлэнгийн гарам орчимд байрлах 2 цэгийн тодруулан баримтжуулсан.