Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцийн үнэ цэн, ач холбогдлыг сурталчлах, орон нутаг дахь болон дэлхийн соёлын өвийн баримтжуулалтыг сайжруулах, түүний хадгалалт, хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох, орон нутгийн төр захиргаа, соёл, боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2019 оны 11 сарын 15-ны өдөр Хашаат суманд зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр:
- Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцийн үнэ, цэн ач холбогдол, болон Хамгаалалтын захиргаанаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны товч тайланг танилцуулах,
- ДӨ-ОХСДГ дахь менежментийг сайжруулахад орон нутгийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг хийх,
- ДӨ-ОХСДГ дахь соёлын өв таны нүдээр сэдэвт гэрэл зургийн болон Хашаат сумын соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч иргэдийн бүтээлийн үзэсгэлэнг гаргах