Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа болон Дэлхийн өвийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, цаашдын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, зорилгоор уг цахим уулзалтыг зохион байгуулав. Түүнчлэн Өвийн хадгалалт хамгаалалтад тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг олж, нэгдсэн нэг ойлголтод хүрэхийг чухалчлав.
Уулзалтад Өвийн хамгаалалтын захиргааны нийт албан хаагчид, Төв аймгийн Мөнгөнморьт , Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Цахим уулзалтад Өвийн хамгаалалтын захиргаанаас:
- Захиргаа байгуулагдсан тухай
- Дэлхийн өвд бүртгэгдсэн тухай
- Захиргаа байгуулагдсанаас хойшхи хэрэгжүүлсэн үйл ажиллагаа /2020-2021 он/
- Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт уул ус, тахиж ирсэн ёс
- Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэнтахилгат газар нутаг дахь байгалийн өвийг хадгалах, хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- Түүх соёлын өвийн судалгаа, хадгалалт хамгаалалт
- Дэлхийн өвийн газар нутагт холбогдох олон улсын гэрээ конвенц, хууль эрх зүйн орчин сэдвийн хүрээнд танилцуулга хийж, санал асуулга явуулав.
Сум орон нутгийн зүгээс цаашид Өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахад хэрхэн уялдаа холбоотой, үр дүнтэй ажиллах талаар өөрсдийн саналыг илэрхийлж, хэлэлцэв.
Цахим уулзалтын танилцуулгын явцаас…