Эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц батлагдсаны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын яам, Цагдаагийн ерөнхий газар, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа болон Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран “Дэлхийн өв – Бурхан Халдун, Чингис хааны өв, соёл” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд “Бурхан Халдун” виртуал танилцуулга хийж, “Дэлхийн өв, Үндэсний бахархалт Бурхан Халдун хайрхан” цуврал баримтат нэвтрүүлэг, гэрэл зургийн үзэсгэлэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс эрхлэн гаргасан ном бүтээлийн үзэсгэлэн, , “Чингис хааны мөрөөр” баримтат кино, ” зэргийг дэлгэн танилцууллаа. Уулзалтад тус сумын засаг захиргаа, иргэд олон нийт оролцож санал бодлоо солилцов.