
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа -ы багийнхан Хэнтий аймгийн Дадал суманд ажиллалаа.
Их эзэн Чингис хааны түүх домгийн өлгий Дадал сумын аяны нээлтэд, Дадал сумын Засаг дарга Д.Мөнх-Од, Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор нар оролцож, Соёлын сэргэлтийн зорилго зорилтыг танилцуулан, нутгийн ард иргэдээ идэвхтэй оролцохыг уриаллаа.

“Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Бэлчээрийн мал аж ахуйн соёл”
Илтгэгч: М.Энхбаатар
PhD., СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит СУСХ-ийн Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга

“Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж”
Соёлын өвийн үндэсний төвийн Шинжээч Б.Эрдэнэсувд

Дадал сумын соёлын өвлөн уламжлагч Н.Янжиндолгор, Н.Цэрэндолгор нарын буриад үндэсний хувцас урлал
– Б.Болдбаатар, Б.Энхтүвшин нарын модон гар урлалын бүтээгдэхүүн
– Д.Ганбаярын мод, үйсэн урлал
– Соёлын төвийн Номын санч Б.Эрдэнэчулууны номын үзэсгэлэн
– Музейн ажилтан Б.Бат-Эрдэнийн музейн түр үзэсгэлэн
– Давсан урлал болон нутгийн брэнд идээ ундаа
– “Бурхан Халдун Виртуал” аялал, гэрэл зургийн үзэсгэлэн
Соёлын сэргэлтийн төгсгөлд, үдшийн цэнгүүн зохион байгуулсан нь нутгийн иргэдийн талархлыг хүлээлээ.
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар
ХЭНТИЙ АЙМАГ – ДАДАЛ СУМ











