
Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагааг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд амжилттай зохион байгууллаа.


Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар -ын дарга Т.Зулбаатар,
Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар, ЗДТГ-ын дарга Л.Баярмаа, Соёлын төвийн дарга Б.Баярбат нар оролцлоо.

“Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Бэлчээрийн мал аж ахуйн соёл” сэдвээр СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит СУСХ-ийн Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга (Ph.D), М.Энхбаатар соён гэгээрлийн илтгэл танилцууллаа.
Мөн сумын соёлын төвийн албан хаагчдад “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр Соёлын Өвийн Үндэсний Төв-ийн Шинжээч Б.Эрдэнэсувд чадавхжуулах сургалт, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

“Бурхан Халдун Виртуал” аялал, гэрэл зургийн үзэсгэлэн
Өмнөдэлгэр сумын соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч Н.Чулуунбат битүү модоор хийсэн бүтээл
Н.Найдан 17метр эсгий дээр зээгт ширмэлээр оёсон 5 ханатай гэрийн хөшиг, битүү хатгамалаар оёсон хүрэм, хатгамалтай зээгт наамалтай дээл.
Б.Дарьхүү, Гансүрэн нарын гар урлалын бүтээл
Орон нутаг судлах танхимын үзмэрүүд,
Номын сангийн үзэсгэлэн тус тус дэлгэгдлээ.

МУСТА Г.Чинболор,
ХЦДБЧ-ийн Гоцлол дуучин Г.Наранчимэг,
Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид, Өмнөдэлгэр сумын 3-р ангийн сурагч М.Тунгалаг “Хархираан торгууд” бүжиг,
6-р ангийн сурагч Ж.Төгөлдөр,
“Хамар цагаан хээр” дуу
5-р ангийн сурагч Д.Тэлмэн,
Өмнөдэлгэр сумын сүлд дуу “Өмнийн дэлгэрхаан”
Соёлын төвийн дуу хөгжмийн багш Т.Идэрсайхан, ЗДТГ-ын БОХУ байцаагч Т.Чинхуяг нар ард иргэдийн сонорыг мялаалаа.
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023
ХЭНТИЙ АЙМАГ ӨМНӨДЭЛГЭР СУМ
2023.06.06















