🇲🇳 ХЭНТИЙ АЙМАГ – БОР-ӨНДӨР СУМ
“Соёлын сэргэлт 2023” аяны арга хэмжээ Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлтэд: Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны дарга Г.Чинболор,
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар-ын дарга Т.Зулбаатар,
Бор-Өндөр сумын засаг даргын орлогч Х.Галбадрах, Соёлын төвийн дарга М.Чулуунцэцэг нар оролцлоо.
Монголросцветметийн харьяа Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийг түшиглэн байгуулагдсан тус сум нь Монгол Улсын отгон 330 дахь сум юм.
✅ ИЛТГЭЛ, СУРГАЛТ: Монгол Улсын Үндэсний номын сангийн Менежер С.Чулуунпүрэв
“Үндэсний үнэт зүйл: Монгол хэл, бичиг, соёл” сэдэвт илтгэл, Соёлын өвийн үндэсний
төвийн Шинжээч Б.Эрдэнэсувд “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт,
Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр
чадавхжуулах сургалтыг сумын соёлын ажилтнуудад тус тус зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
✅ УРЛАГИЙН ТОГЛОЛТ:
МУСТА дуучин Г.Чинболор
Хан Хэнтий чуулгын дуучин МУСТА Э.Даваадорж
Хан Хэнтий чуулгын Гоцлол бүжигчин Г.Золбаяр
Хан Хэнтий чуулгын хөгжимчин Б.Мөнхсувд
Залуу уран бүтээлч дуучин Г.Наранчимэг
сумын Соёлын төвийн дэргэдэх Морин хуур хөгжмийн дугуйлангийн сурагчид
Амьд хөгжмийн “The Vibes” хамтлаг
Хар цагаан 1,2 хамтлаг бүжиг тус мэндчилгээ дэвшүүлж олны мэлмий сонорыг баясгалаа.
Мөн тус сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Г.Уранцэцэг, Б.Алтантогос нарт Хэнтий аймгийн СУГ-ын дарга Т.Зулбаатар батламж гардууллаа.
✅ ҮЗЭСГЭЛЭН:
“Бурхан Халдун Виртуал” аялал гэрэл зургийн үзэсгэлэн
Бор-Өндөр сумын гар урлалийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгүүд тус тус дэлгэгдлээ.
Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/
Соёлын Өвийн Үндэсний Төв
Хан Хэнтий чуулга I Khan Khentii ensemble
ХЭНТИЙ АЙМАГ БОР-ӨНДӨР СУМ
2023.06.18
 
                                       

You may also like