
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны баг хамт олон “Соёлын сэргэлт-2023” аяны арга хэмжээг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амжилттай зохион байгууллаа.


Дэлгэрхаан сумын Засаг даргын тамгын газар Засаг дарга Э.Төгөлдөр нар оролцлоо.

Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ менежер С.Чулуунпүрэв “Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Монгол хэл, бичиг, соёл” сэдвээр иргэдэд илтгэлээ танилцууллаа. Мөн Соёлын Өвийн Үндэсний Төв шинжээч Б.Эрдэнэсувд соёлын төв болон музейн албан хаагчидтай “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” чиглэлээр сургалт явуулж, зөвөлгөө өгч, санал солилцлоо.

МУСТА Г. Чинболор,
Хан Хэнтий чуулга I Khan Khentii ensemble гоцлол дуучин МУСТА Э.Даваадорж, Гоцлол бүжигчин Г.Золбаяр, Чөлөөт уран бүтээлч дуучин Г. Наранчимэг, Дэлгэрхаан сумын соёлын төвийн бүжгийн багш Б.Ариунбаатар, “Гэрэлт ирээдүй” бүжгийн хамтлагийн бүжигчид хамтарсан тоглолтоо толилууллаа.
Мөн тус сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Д.Чойсүрэн, Д.Бямбажав нарт Хэнтий аймгийн СУГ-ын дарга Т.Зулбаатар батламж гардууллаа.

“Бурхан Халдун Виртуал” аялал гэрэл зургийн үзэсгэлэн,
орон нутгийн уламжлалт гар урлал ай савын уламжлалт арга ухаан өвийн өвлөн уламжлагч Д.Бямбажав модон араг, монгол гутал, гэрийн хошлон гэхчлэн 8 нэр төрлийн үзэсгэлэнгээр оролцсон юм.
ХЭНТИЙ АЙМАГ ДЭЛГЭРХААН СУМ
2023.06.14













