
“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагааг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд амжилттай зохион байгууллаа.



Сумын нийт иргэдэд “Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Монгол хэл, бичиг, соёл” сэдвээр
/ Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ менежер С.Чулуунпүрэв соён гэгээрлийн илтгэл танилцууллаа.
Мөн сумын соёлын төвийн албан хаагчдад “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр Соёлын Өвийн Үндэсний Төв шинжээч Б.Эрдэнэсувд чадавхжуулах сургалт, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.


“Бурхан Халдун Виртуал” аялал, гэрэл зургийн үзэсгэлэн
Цэнхэрмандал сумын иргэдийн урласан Монгол дээл, морин хуурын үзэсгэлэн зэрэг тус тус дэлгэгдлээ.

МУСТА Г.Чинболор, Залуу уран бүтээлч Дуучин Г.Наранчимэг, Хан Хэнтий чуулгыэ гоцлол дуучин МУСТА Э.Даваадорж, гоцлол бүжигчин Г.Золбаяр, сумын уран бүтээлч Ц.Цогбат битүү амьсгаагаар лимбэний үзүүлбэр үзүүлж, Охидын бүжгийн хамтлаг, Б.Уранцэцэг Монгол ардын дуугаар оролцож хамтарсан тоглолт зохион байгуулагдлаа.
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023
ХЭНТИЙ АЙМАГ ЖАРГАЛТХААН СУМ
2023.06.13















