
“Соёлын сэргэлт 2023” аяны арга хэмжээ Хэнтий аймгийн Мөрөн суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Хан Хэнтийчүүдийн шүтээн тахилга Өндөрхаан хайрхан, Кидан гүрний үед хамаарах Баруун, зүүн хэрэм, Салбар уулын бичээс зэрэг түүх, соёлын дурсгал Мөрөн суманд оршин байна.

Соёлын Өвийн Үндэсний Төв шинжээч Б.Эрдэнэсувд “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр чадавхжуулах сургалтыг сумын соёлын ажилтнуудад тус тус зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

МУСТА дуучин Г.Чинболор
Хан Хэнтий чуулгын дуучин МУСТА Э.Даваадорж
Хан Хэнтий чуулгын гоцлол бүжигчин Г.Золбаяр
Чөлөөт уран бүтээлч дуучин Г.Наранчимэг
Мөрөн сумын Соёлын төвийн Өвийн ажилтан Б.Лхагвасүрэн
Соёлын төвийн дугуйлангийн сурагч Б.Эрдэнэцэцэг нар мэндчилгээ дэвшүүлэн иргэд олныг баясгалаа.

“Бурхан Халдун Виртуал” аялал гэрэл зургийн үзэсгэлэн
8а ангийн сурагч Б. Анударь, 7а ангийн сурагч Д.Цэлмүүнболор, 7а ангийн сурагч Д.Ундрах “Бичиг соёлын өв” Монгол бичгийн үзэсгэлэн
Тайга нохой үржүүлэгч өвлөн уламжлагч Г.Чинхүслэн Тайга нохойн өв – Уран зураг, хөтөлгөө, шагнал урамшуулал
Бүрээт багийн иргэн О.Энхбаяр суран эдлэл Өвлөн уламжлагч Д.Нэргүй зээгт наамал Цагаантолгой багийн иргэн Н.Жалбуу шашин өлгий эд зүйлс
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, алтан гадас одонт МУСТА барималч, зураач Н.Шархүү уран зураг, баримал
Мөрөн сумын соёлын төвийн шинэ номын үзэсгэлэн
Угийн бичиг – А. Жас овгийн нарны цацраган бичмэл угийн бичиг, Б.Таягт самдан овгийн альбомон зурган угийн бичиг
Мөрөн сумын Соёлын Биет болон биет бус өвийн бүртгэл, үл хөдлөх дурсгалын бүртгэл тус тус дэлгэгдэж олны сонор, мэлмийг баясгалаа.
ХЭНТИЙ АЙМАГ МӨРӨН СУМ













