
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Соёлын сэргэлт-2023” аяны Дорнод аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа 2023.05.25-ны өдөр Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрт 14.00-17.30 цагийн хооронд зохион байгуулагдана.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд :

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр,

Хүүхэд залуучуудын театр,

Хан Хэнтий чуулга,

Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр,

МУСТА Г.Чинболор,

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн хамтарсан хүндэтгэлийн тоглолт болохоос гадна СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Энхбаатар “Соён гэгээрүүлэх илтгэл” тавина.
Мөн олон нийтэд зориулсан дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Үүнд: 07.00-08.30 цагийн хооронд

“Эртэч уулзалт” өдөрлөг

“Бурхан Халдун” Виртуал аялал, гэрэл зургийн үзэсгэлэн

Орон нутгийн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн

Музейн үзэсгэлэн

Номын худалдаа зэрэг сонирхолтой үзэсгэлэн.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Соёлын төгөл”-д мод тарих зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд угтана.
Дорнод аймгийн эрхэм иргэд та бүхнийгээ хүндэтгэн урьж байна.
Дорнод аймгийн Соёл, урлагийн газар
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа