Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Соёлын сэргэлт-2023” аяны Хэнтий аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа
2023.05.27-ны өдөр 10:00 цагт Чингис хотын Хан хэнтий чуулгад зохион байгуулагдлаа.
ДБЭТ, Дорнодын Хөгжимт драмын театрын хамтарсан симфони оркестр
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны Сэрсэн тал бүтээлийг эгшиглүүлэн эхэллээ.

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич, Түүхийн шинжлэх ухааны доктор, Профессор С.Чулуун “Монголчуудын үнэт зүйл, үзэл санааны дархлаа” илтгэл,

СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Энхбаатар “Соён гэгээрүүлэх илтгэл”
тус тус тавилаа.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд:

“Бурхан Халдун” Виртуал аялал, гэрэл зургийн үзэсгэлэн,

Орон нутгийн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн,

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр,

Хүүхэд залуучуудын театр,

Дорнод аймгийн Хөгжимт драмын театр,

Хэнтий аймгийн Хан хэнтий чуулгын уран бүтээлчдийн хамтарсан хүндэтгэлийн тоглолт, үзэсгэлэнг дэглэн нутгийн иргэдэд хүргэлээ.
ХЭНТИЙ АЙМАГ – ЧИНГИС ХОТ
2023.05.27