
Энэхүү арга хэмжээний хүрээнд Батширээт сумын соёлын төвөөс 09 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд Соёлын орон зай үүсгэн сурагчдын дунд сагсан бөмбөгийн 3*3 тэмцээн, номтой нөхөрлөх уншигчийн карт нээх, хөгжилтэй тоглоом, АХА тэмцээн зохион байгуулсан бол Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаанаас Бурхан Халдун Виртуал аялалыг танилцуулж, ирсэн хүүхдүүдийн сонор мэлмийг баясгалаа. Хамтран ажилласан Батширээт сум Соёлын төв– ийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
Соёл, Урлагийн салбарын нийт хамт олондоо баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.



