1992 оны  Монгол Улсын Үндсэн хуулийн 7.1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 3.1.4.1-д “Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч, ном, сурах бичиг, кино урлагийн бүтээл туурвилыг онцгойлон урамшуулж, биет болон биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлнэ.

Дэлхийн Монгол судлалын төвийг Улаанбаатарт байгуулж монголч эрдэмтдийг судалгааны ажлуудад татан оролцуулах, бусад оронд салбар байгуулах ажлыг зохион байгуулна”. Монгол улсын Төрөөс баримтлах соёлын бодлого 4.3.2-д “ Эрт эдүгээгийн  соёлын өвийн санг үндэсний эрхэм баялаг болохын хувьд төрийн хамгаалалтад байлгах”. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 42.7-д “Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын менежментийг хариуцан хэрэгжүүлэх үүрэг бүхий хамгаалалтын захиргаа ажиллана” гэх зэргээр заажээ. нэмсэн

Мөн бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам, эрх зүйн баримт бичгүүд хамаарна. Үүнд:

  • Соёлын өвийг хамгаалах тухай хууль /2014/,
  • Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /1994/,
  • Байгаль орчныг хамгаалах тухай хууль /1995/,  
  • Байгалийн ургамлын тухай хууль /1995/,  
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /1997/,
  • 1995 оны 110 дугаар Ерөнхийлөгчийн зарлиг,  

Холбогдох олон улсын гэрээ, конвенцид Монгол улсын нэгдэн орсон байдал

  • Дэлхийн өвийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц

Энэхүү конвенц нь дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнэ бүхийн соёлын болон байгалийн дурсгалт газруудыг хадгалж хамгаалахад чиглэгддэг.

Соёлын болон байгалийн өв аяндаа эвдэрч гэмтэхээс гадна нийгэм эдийн засгийн амьдралын хувьсал өөрчлалтийг дагалдан гарч буй хор хөнөөл, эвдрэл сүйрлийн улмаас устаж үгүй болох аюул улам ноцтой болж байгаатай уялдан олон улсын хамтын нийгэмлэг байгалийн болон соёлын өвийг хамгаалахад заавал оролцож хамтарсан үйл ажиллагаа явуулах нь илүү үр ашигтай гэж үзээд, орчин үеийн шинжлэх ухааны аргад үндэслэн дэлхий дахины ач холбогдолтой байгалийн болон соёлын өвийг нийтээр хамгаалах үр ашигтай систем тогтоох зорилгоор боловсруулж баталсан.

энэхүү конвенц нь Юнескогийн конвенцууд хамгийн түгээмэл нь бөгөөд ялангуяа Дэлхийн өвийн жагсаалтаараа олонд танигдсан. Монгол улс тус конвенцод 1990 онд нэгдэн орсон.

  • Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенц

Уг конвенцыг 2003 онд батласан нь даяарчлалын орчин үеийн үйл явцаас үүдэн соёлын биет бус өвд тулгараад буй эрсдэлийг даван туулах, нэгдэн шийдвэрлэх алхам болсон юм.  Конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Соёлын биет бус өв гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий багаж зэмсэг, эд зүйл, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ. энэхүү конвенцийн зорилгод олон улсын хүний эрхийн зөвхөн одооо мөрдөж буй баримт бичиг болон хамт олон, бүлэг, хувь хүмүүсийн хоорондын харилцан хүндэтгэл, мөн тогтвортой хөгжлийн шаардлагууд нийцсэн соёлын биет бус өвийг авч үзнэ гэжээ. ” Монгол улс тус конвенцод 2005 онд нэгдэн орсон.

  • Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхүүлэн дэмжих тухай 2005 оны конвенц

Энэхүү конвенц нь соёлын илэрхийлүүдийг үйлдвэрлэхээс эхлээд, түгээх, дэлгэрүүлэх, үзэж сонирхох, хэрэглэх болон тэдгээрээм таашал хүртэх зэрэг хүний бүтээлч үйлийн бүхий л хэлхээ, нөхцөлийг бүрдүүлж сайжруулах замаар соёлын олон төрлийн хөхүүлэн дэмжихэд чиглэгддэг.

Тус конвенц нь соёлын илэрхийллүүдийг бүтээлч байдлаар үйлдвэрлэхээс эхлээд, түгээх, дэлгэрүүлэх, үзэж сонирхох, хэрэглэх зэрэг хүний бүтээлч байдлын бүхий л нөхцөлийн бүрдүүлж сайжруулах замаар соёлын олон төрлийг хөхүүлэн дэмжихэд чиглэгддэг. Мөн хөгжим, дүрст бичлэг, гар урлал, уран зураг, үзүүлэн тоглолт зэрэг орчин үеийн, бие даасан илэрхийллүүдэд голлон анхаарч, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түүнчлэн соёлын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохицуулахыг зорьж байдаг. Монгол улс тус конвенцод 2007 онд нэгдэн орсон.