Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын болон орчны бүсийн өнөөгийн байдалтай танилцах, Ононгийн халуун рашаан болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллаа.
Тус ажлыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал Улаанбаатар хот – Төв аймгийн Мөнгөнморьт сум- Ононгийн халуун рашаан – Хэнтий аймгийн Батширээт сум – Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум – Улаанбаатар хот гэсэн маршрутын дагуу үүрэг гүйцэтгэв.

You may also like