Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг дахь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутагт орших тахилгат уул овооны зан үйлийн судалгаа, газар зүйн байршлыг тодорхойлох, баримтжуулах ажил 2023 оны 09 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд хийгдлээ.
✅БСШУС-ын сайдын 2019 оны А/759 дугаар тушаалаар Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл 7 айд хамаарах 279 өв, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд 7 айд хамаарах 83 өв бүртгэгдсэнээс “Уул овоо тахих монгол ёс” нь яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад орсон байдаг. Тус жагсаалтад орсон өв болох Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг дахь тахилга шүтлэгтэй уул ус, тахилгын ёс заншлыг конвенцоор хүлээсэн үүргийн дагуу судлан сурталчилж хадгалж хамгаалах үүрэг хүлээдэг.

 

 

default

You may also like