“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯН ХЭНТИЙ АЙМГИЙН ДЭЛГЭРХААН СУМАНД 2023.06.14-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 ХЭНТИЙ АЙМАГ – ДЭЛГЭРХААН СУМ Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны баг хамт олон “Соёлын сэргэлт-2023” аяны арга хэмжээг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амжилттай зохион байгууллаа. Монголын түүхийн их хөлгөн судар Монголын Нууц Товчоонд гардаг Хэрлэнгийн хөдөө аралд орших энэхүү нутагт Их Монгол улсын нийслэл Ауруг орд оршин байдаг. Арга хэмжээнд: […]