ДЭЛХИЙН-ӨВ БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА БАЙГУУЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ӨВИЙН ГАЗАР НУТГИЙН 2 АЙМГИЙН 3 СУМДЫН УДИРДЛАГА, ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦОН, ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг нь Улаанбаатар хотоос 250 км орчим зайд Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын нутгийн зарим хэсгийг хамран оршдог.

Монгол Улсын засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор БСШУСЯ, одоогийн Соёлын Яамны харьяа Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа энэ оны 5 сард байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Тус өвийн хамгаалалтын захиргаа байгуулагдсантай холбогдуулан орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзах, хамгаалалтын бүсийн өнөөгийн байдалтай танилцах, дурсгалт газрыг хариуцсан харуул, хамгаалалтын ажилтанг томилох гэсэн хэд хэдэн асуудлаар 2020.06.30-аас 2020.07.03-ны өдрийн хугацаатай ажилласан. Талууд цаашид хамтран ажиллах талаар санал солилцож, санамж бичиг байгуулан, нэгдсэн ойлголтод хүрлээ. Түүнчлэн өвийн хамгаалалтын захиргаа байгуулагдсанд талархалтай хандаж буйгаа илэрхийллээ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажилласан хурлын бүрэлдэхүүнд өвийн хамгаалалтын захиргаанаас Дарга: Г.Чинболор, Дурсгалт газрын судалгаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн: А.Дүүрэнжаргал, Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санч: Б.Өнөрбаяр, Архив, бичиг хэргийн ажилтан: Э.Цацрал нар, нөгөө талаас Өмнөдэлгэр сумын ЗД Б.Эрдэнэбаатар, ЗД-ын орлогч Г.Амартэмүүлэн, Орон нутаг судлах танхимын ажилтан Б.Баярбат, Баянзүрх багийн ЗД Х.Цацралтуяа, Хан Хэнтийн УТХГ-ын Тэнүүн хэсгийн байгаль орчны улсын байцаагч Энхжаргал, Н.Хишигжаргал нар оролцлоо. Өмнөдэлгэр сумын тухайд тахилга овооны судалгаа, ястан үндэсний судалгааны дүн мэдээ, сүүлийн 5 жилийн мод бэлтгэлийн судалгааг тус тус хүлээн авч танилцлаа.

Хэнтий аймгийн Батширээт суманд 2020.07.02 өдөр ажилласан. Хурлын бүрэлдэхүүнд: Өвийн захиргааны дарга, мэргэжилтэн, Батширээт сумын ЗД М.Болд, Соёлын төвийн эрхлэгч Б.Дулам, Сум дундын ойн ангийн дарга Ч.Ундармаа, Бэрх багийн ЗД В.Чулуун, Онон багийн ЗД Д.Хонголзул нар оролцлоо. Батширээт сумын тухайд 2018,2019 онуудын ойгоос бэлтгэсэн модны хэмжээ, (огтлолын төрлөөр) малын тоо болон малчин өрхийн тоон мэдээлэл, соёлын өвийн судалгааны материалыг тус тус танилцуулсан. Түүнчлэн дурсгалт газрыг хариуцсан харуул хамгаалалтын ажилтан нэг хүнийг сонгон ажиллуулахаар болсон.

Төв аймгийн Мөнгөнморьт суман дээр 2020.07.03-ны өдөр уулзалт хийсэн. Тус уулзалтанд өвийн хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд, Мөнгөнморьт сумын ЗД С.Наранцэцэг, Тамгын газрын дарга Ч.Ганчимэг, ИТХ-ын дарга С.Энхбаатар, Соёлын төвийн эрхлэгч Г.Ууганбаяр,Газрын даамал Я.Отгонтуяа, Сумын байгаль хамгаалагч О.Батбаяр нар оролцлоо.

Мөнгөнморьт сумын тухайд 2019 оны хүн ам, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын мэдээллүүд, модны хуваарийн мэдээлэл, соёлын судалгаа тайлан мэдээг танилцуулсан.  

Цаашид уялдаа холбоотой хамтарч ажиллах тал дээр талууд санал нэгдэж, санамж бичигт нарын үсэг зурлаа. Мөн орчны бүс /зураг1/, хамгаалалтын бүс /зураг2/ дээр ярилцлаа.

You may also like