bacan4d

erkhemee – Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийнхамгаалалтын захиргаа https://bkhaldun.moc.gov.mn ТӨҮГ Sun, 26 Apr 2026 08:49:29 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.4 Бурхан Халдун уул 2026 https://bkhaldun.moc.gov.mn/%d0%b1%d1%83%d1%80%d1%85%d0%b0%d0%bd-%d1%85%d0%b0%d0%bb%d0%b4%d1%83%d0%bd-%d1%83%d1%83%d0%bb/ Wed, 18 Mar 2026 17:18:05 +0000 https://bkhaldun.moc.gov.mn/?p=53

Бурхан Халдун нь Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Монголчууд тус хайрханыг “Хадун хайрхан” гэж нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгүүр Бурхан гэдэг нэршил нэмэгдэж “Бурхан Халдун” болсон бөгөөд Буддын шашины нөлөөнөөс өмнө Монголчууд “бурхан” гэдэг үг хэллэг хэрэглэдэггүй байсантай маргахгүй бизээ.

Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг.

Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуйвандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр нэгэн шинэ санаа дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайлан ирж Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаасан. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” хэмээн үзэж байна. Түүхийн урт замын эхэнд Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан халдун гэсэн нэртэй 13 газар байдаг ажээ. Үүн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан халдун нэртэйгээ үлдсэн гэнэ. Гэвч энэ бол төрийн тахилгат уул биш юм. Харин Чингис хаан дайлаар мордохдоо Мөнхжаргаланг тахиж аргаддаг байсан гэж мэдэгдэж байна.

Бурхан халдун нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон. 1992 онд 12,000 км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан. 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон юм[1]. Түүнчлэн 2015 онд Германы Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.

]]>
“Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийн хамгаалалтын бүсийг тодорхойлох тэмдэглэгээ бүхий багана босголоо https://bkhaldun.moc.gov.mn/%d0%b1%d1%83%d1%80%d1%85%d0%b0%d0%bd-%d1%85%d0%b0%d0%bb%d0%b4%d1%83%d0%bd-%d1%83%d1%83%d0%bb-%d1%82%d2%af%d2%af%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3-%d1%85%d2%af%d1%80%d1%8d%d1%8d%d0%bb%d1%81%d1%8d%d0%bd/ Wed, 19 Aug 2020 03:36:10 +0000 https://bkhaldun.moc.gov.mn/?p=81 “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг 2015 оны 7 дугаар сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлэн Дэлхийн өвийн Жагсаалтад соёлын ангилалаар бүртгүүлсэн билээ.

Төрийн тахилгат, Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уул нь монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм. Монголын нууц товчоонд “Бурхан халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүр өчсүгэй, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж 800 гаруй жилийн өмнө Их эзэн Чингис хаан зарлиг болгосныг тэмдэглэсэн байдгаас гадна Бурхан Халдун уулын талаар 20 гаруй удаа дурдагдсан байдаг.

Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгүүлсэн нь Чингис хааны намтар түүхтэй холбоотой соёлын өвийг судлах, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан явдал болсон юм.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлснээр энэхүү ариун дагшин газар нутгийн дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг хадгалан хамгаалах, үнэ цэнэ, ач холбогдлыг нь олон нийтэд сурталчлан таниулах, хамгаалалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэн, хойч үедээ болон хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээх үүргийг Монгол Улсын Засгийн газар, ард түмэн хүлээсэн байдаг.

Энэхүү үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Дэлхийн өвийн газрын хамгаалалтын асуудлыг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан ажиллаж байна.

ЮНЕСКО-ийн эмблем бүхий хөшөө босгох үйл ажиллагааг 2018 оны 11-р сарын 21-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэнгийн дээд Цагаан Аралд зохион байгуулсан.

Харин энэ удаа (2019 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдөр) “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийн хамгаалалтын бүсийг тодорхойлох тэмдэглэгээ бүхий баганыг бүсийн дагуу босгох арга хэмжээг БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Соёлын өвийн үндэсний төвийн зүгээс зохион байгуулав. Арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

]]>
Соёлын өвийн эрсдэлийн атлас https://bkhaldun.moc.gov.mn/%d1%81%d0%be%d1%91%d0%bb%d1%8b%d0%bd-%d3%a9%d0%b2%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d1%80%d1%81%d0%b4%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d1%82%d0%bb%d0%b0%d1%81/ https://bkhaldun.moc.gov.mn/%d1%81%d0%be%d1%91%d0%bb%d1%8b%d0%bd-%d3%a9%d0%b2%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d1%80%d1%81%d0%b4%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d1%82%d0%bb%d0%b0%d1%81/#comments Tue, 18 Aug 2020 18:02:24 +0000 https://bkhaldun.moc.gov.mn/?p=72

“Соёлын өв” гэдэг нь аливаа хүмүүс, бүлэг, хамт олонд үеэс үед өвлөгдөн уламжлагдаж байгаа түүх, соёл, шинжлэх ухаан, гоо сайхны үнэ цэнэ бүхий үнэт зүйлс болон оюун санаа, үйл бүтээл, арга ухааны тодорхой илэрхийллийг хэлэх бөгөөд түүнийг уламжлагдаж ирсэн хэлбэрээр нь биет болон биет бус хэмээн ангилан авч үздэг [Олон улсын хөшөө, дурсгалт газрын зөвлөл (ICOMOS, 2002)]. 
Соёлын биет болон биет бус өв нь тухайн үндэстэн, угсаатны бүлгийн амьдралын өвөрмөц хэв маяг, ёс заншил, соёлын онцлог, уламжлалыг тодорхойлж хэвшүүлэн тогтооход онцгой үүрэг гүйцэтгэхийн хамт тухайн бүлэг, хамт олноос ялгарч тодрох нэг ёсны “бэлгэ тэмдэг” болох нь олонтаа байдаг. Иймээс дэлхий дахинд хичнээн хэл, соёлын өв хадгалагдан, уламжлагдан хөгжиж байна төдий чинээ олон угсаатны бүлэг, соёлын олон төрөл байдал оршин байж хүн төрөлхтний соёлын өв санг баяжуулж байдаг билээ. 
Байгалийн болоод нийгмийн хүчин зүйлийн улмаас соёлын өв эвдрэн доройтож, сүйрэн устаж, хотжилт, техник технологийн хөгжлийн нөлөөгөөр суурин соёл иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед үндэстэн, угсаатны соёлын өв оршин тогтнох чадвар суларч, улмаар устаж үгүй болсоор байгааг эрдэмтэн судлаачид тэмдэглэсээр байна.  
Монгол Улс өөрийн нэгдэн орсон 1972 оны ЮНЕСКО-гийн “Байгаль, соёлын өвийг хамгаалах тухай” Конвенци, “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны Конвенцийн үзэл баримтлалын дагуу улс орныхоо нутаг дэвсгэрт оршин буй соёлын биет болон бус өвийг хадгалж хамгаалах талаар тодорхой үүрэг хүлээн ажиллаж байна.  
Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад бүртгэл, баримтжуулалт, судалгаа, сэргээн засварлалт, ашиглалт зэрэг олон талт үйл ажиллагаа хамаарах бөгөөд сүүлийн жилүүдэд соёлын өвийн тогтвортой хамгааллыг бий болгохын тулд байгаль болон нийгмийн шинжлэх ухааны олон талт судалгааг хийх шаардлага урган гарч байна. 
Өнөөдөр монгол оронд соёлын өвийг түүх, археологи, угсаатны зүй талаас нь авч үзсэн судалгааны ажлууд нилээдгүй хийгдэж байна. Харин өвийн хадгалалт хамгаалалтын орчны судалгаа болон соёлын өвийг хамгаалах ажлыг бусад салбаруудтай уялдуулан төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх ажил “орхигдсон” гэж үзэж болохоор байна. Тухайлбал, ашигт малтмалын хайгуул ба ашиглалтын үйл ажиллагаа, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт, хотжилт, аялал жуулчлал зэрэг газар зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагаанд соёлын өвийг хэрхэн уялдуулах талаар холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа хомс байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 55 дугаар захирамжийн дагуу “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж буй энэ цаг үед БСШУСЯамны харъяа Соёлын өвийн төв нь “Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалтад нөлөөлж буй хүчин зүйлсийн газарзүйн зурагт лавлах” төслийг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, соёлын өвд сөргөөр нөлөөлж буй байгаль, нийгмийн хүчин зүйлсийг олж тогтоон, соёлын өвийн эрсдлийн үнэлгээ бүхий суурь судалгааг хийсэн нь цаг үеэ олсон чухал ажил боллоо.
Энэхүү судалгаа нь Монгол улсын хэмжээнд ТСҮХД-ийн эрсдлийн үнэлгээг хийхдээ 1 пикселд 1км2 талбай ногдож байгаа улсын хэмжээний ерөнхий судалгаа суурь судалгаа болно. Цаашид ТСҮХД-ын эрсдлийн үнэлгээний судалгааг дурсгалын бүс нутаг, дурсгалын ангилал төрөл зүйл, материал зэргээр төрөлжүүлж, нарийвчилсан судалгааг хийх эрэлт хэрэгцээ шаардлага байна.
Энэхүү төслийн үр дүн болон хэвлэгдэж байгаа “Соёлын өвийн эрсдлийн атлас” бүтээл нь соёлын өвийг хамгаалах чиг үүрэг бүхий шат шатны байгууллага, албан тушаалтнуудад нутаг орныхоо соёлын өвийг хамгаалах менежементийн үйл ажиллагаанд нь дэмжлэг болохуйц бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна.  Соёлын өвийн эрсдлийн судалгааны энэхүү төслийг амжилттай хийж гүйцэтгэхэд өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, үнэт цагаа харамгүй зориулсан төслийн зөвлөхүүд, багийн гишүүд, салбарын эрдэмтэн судлаачид болон албан байгууллагууд, түүн дотроос Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Ус цаг орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлах үндэсний төв, төслийг санхүүжүүлэгч Швейцарийн хөгжлийн агентлагт гүнээ талархаж байна. 
Эндээс татаж авна уу?

]]>
https://bkhaldun.moc.gov.mn/%d1%81%d0%be%d1%91%d0%bb%d1%8b%d0%bd-%d3%a9%d0%b2%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d1%80%d1%81%d0%b4%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d1%82%d0%bb%d0%b0%d1%81/feed/ 44
Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенци батлагдсан тэмдэглэлт өдөр https://bkhaldun.moc.gov.mn/%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d0%be%d1%91%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b3%d0%b0%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d3%a9%d0%b2%d0%b8%d0%b9%d0%b3/ Tue, 18 Aug 2020 17:32:43 +0000 https://bkhaldun.moc.gov.mn/?p=63 Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцийн үнэ цэн, ач холбогдлыг сурталчлах, орон нутаг дахь болон дэлхийн соёлын өвийн баримтжуулалтыг сайжруулах, түүний хадгалалт, хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох, орон нутгийн төр захиргаа, соёл, боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2019 оны 11 сарын 15-ны өдөр Хашаат суманд зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр:

  1.  Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцийн үнэ, цэн ач холбогдол, болон Хамгаалалтын захиргаанаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны товч тайланг танилцуулах,
  2.  ДӨ-ОХСДГ дахь менежментийг сайжруулахад орон нутгийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг хийх,
  3.  ДӨ-ОХСДГ дахь соёлын өв таны нүдээр сэдэвт гэрэл зургийн болон Хашаат сумын соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч иргэдийн бүтээлийн үзэсгэлэнг гаргах
]]>