“Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийн хамгаалалтын бүсийг тодорхойлох тэмдэглэгээ бүхий багана босголоо
“Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг 2015 оны 7 дугаар сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлэн Дэлхийн өвийн Жагсаалтад соёлын ангилалаар бүртгүүлсэн билээ. Төрийн тахилгат, Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уул нь монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм. Монголын нууц товчоонд “Бурхан […]



