Бүгд найрамдах социалист Вьетнам улсын ерөнхийлөгч бөгөөд коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол улсад төрийн айлчлал хийж буйтай холбогдуулан “ВЬЕТНАМЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ “2024-г зохион байгуулж өндөрлөлөө. 🇲🇳🇻🇳
Уг арга хэмжээ нь Монгол улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан явагдсан бөгөөд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт боллоо.
Соёлын өдөрлөгт МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам тэргүүтэй албаны төлөөллүүд оролцож, Вьетнам улсын Үндэсний хөгжим, дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Вьетнамын өнгө” тоглолтыг үзэж, сонирхлоо.
Энэхүү арга хэмжээ нь Монгол, Вьетнам хоёр улсын соёлын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэн бэхжүүлсэн үйл явдал болов.
No photo description available.No photo description available.
No photo description available.

You may also like