
“Гамшгийн үеийн бэлэн байдал, чадамжийг дээшлүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” ажлын хүрээнд Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Ойн анги, Байгаль орчны улсын байцаагч болон Байгаль хамгаалагч нарын хамтарсан сургалт, хэлэлцүүлэг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус сумын ГТУ, аврах 75-р ангийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Сургалтын дараа Мөнгөнморьт сумын Засаг дарга Б.Батчимэг, ИТХ-ын дарга Б.Батчулуун нар Хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор болон албан хаагчдын төлөөллийг ЗДТГ-т хүлээн авч цаашдын хамтын ажиллагааны хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцлаа.

Хамгаалалтын захиргаанаас зүгээс дэлхийн өвийн газар нутагт байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг иргэн, хуулийн этгээдүүдээр хамгуулах, тэр дундаа малчидтай хамтран хамгаалахаа онцолсон бол орон нутгийн зүгээс бидний ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ .
Төв аймгийн Мөнгөнморьт сумын удирдлагууд, Гал түймэр унтраах, аврах 75-р ангийн Захирагч, ахмад З.Билгүүн болон түүний бие бүрэлдэхүүнд талархсанаа илэрхийлье.