Манай хамгаалалтын захиргаа нь байгуулагдсан цагаасаа хойш Дэлхийн өвийн газар нутаг орших Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сум, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулах, мэдээллийн сан үүсгэх ажлыг хийхийн сацуу Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран үл хөдлөх дурсгалын сэргээн засварлалтын ажлыг хийдэг билээ.
🔶Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтад нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг. Тухайлбал, хүн, амьтны нөлөөтэй хүн чулуу болон буган чулуун хөшөөний эвдрэл гэмтэл, вандализм, булш хиргисүүрийг тонох, зам ангийн ажилтай холбоотойгоор дурсгалын зохион байгуулалт эвдрэх, устах гэх мэт асуудлууд үүсэх нь бий. Иймд манай хамгаалалтын захиргаа нь жил бүр үл хөдлөх дурсгалаа үзэж, хяналт шалгалтын ажлыг хийж байгаа бөгөөд эрсдэл учирсан дурсгал байвал холбогдох орон нутгийн хүмүүст мэдээллийг өгч, хамтран ажилладаг.
🔶Энэ жилийн хувьд байгууллагын бүртгэл, мэдээллийн сангаа баяжуулах, зарим дурсгалт газрын дурсгалын тоог тодруулах зорилгоор 03 сарын 21-ний өдрөөс 04 сарын 06-ны өдрүүдэд 3 сумын нутгаар үл хөдлөх дурсгалын хяналт, үзлэг шалгалтын ажил хийгдэж байна.
May be an image of 2 people
May be an image of 1 person
May be an image of 2 people, ski slope and arctic
May be an image of 1 person, fog, grass and ski slope
May be an image of 2 people and snowball

You may also like