Дэлхийн өв-Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа, Хан Хэнтий УТХГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран Ононгийн халуун рашаанд хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэлээ.
Бурхан Халдун Уулын хамгаалалтын захиргааны Соёлын өвийн харуул хамгаалалтын ажилтан Ц.Энхболд, Хан Хэнтий УТХГ-ын Онон хэсгийн Байгаль хамгаалагч С. Отгонбат, Д.Бат-Өлзий нартай хамтран 2024 оны 02 дугаар сарын 14-24 ний хооронд Ононгийн халуун рашаанд хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэлээ. Постод гарч байх хугацаанд 44 машин, 145 хүн зорчиж тухайн иргэдэд тусгай хамгаалалттай газар зөв зохистой аялах, хог хаягдалаа авч явахыг сануулан шаардлага тавьж ажиллалаа.



