Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Дэлхийн өвийн конвенцын 50 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа болон Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран Хэнтий аймгийн Чингис хотод 4 дүгээр сарын 15-ны өдөр “Дэлхийн өв – Бурхан Халдун, Чингис хааны өв, соёл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд:
· Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Ч.Цэцэгбаатар
· Дэлхийн өв-Бурхан Халдун ТХТГН-ийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор
· Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал, доктор Н.Саруул нар илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Үүнээс гадна, “Бурхан Халдун Виртуал” үзэсгэлэн, “Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн болон “Чингис хааны өв” номын үзэсгэлэнг тус тус олон нийтэд дэлгэн үзүүллээ.
Хэлэлцүүлгийг зохион байгуулснаар уг асуудалд оролцогч талуудын төлөөлөл асуудлаа хэлэлцэн цаашид Чингис хаан болон Монголын Эзэнт гүрний өв, соёл, Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хадгалалт хамгаалалт чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.


