Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.
🔹Монгол Улсын Соёлын яам үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш соёлын салбарын бүтээн байгуулалтад онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын ажил дуусаж Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.
📚Үндэсний номын сангийн шинэ барилга нь 11 давхар бөгөөд нийт 16 уншлагын танхим, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой юм. Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, цахилгаан шат зэрэг тохижилтыг хийсэн орчин үеийн стандартад нийцсэн барилга юм.