ХҮННҮГИЙН НЭГЭН ХОТЫН ТУХАЙ
Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Батширээт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран оршдог. Өвийн газар нутагт эрт цагийн түүхийг түүчээлэн авч ирсэн олон арван дурсгал хадгалагдан буйгаас та бүхэнд Тэрэлжийн дөрвөлжин хэмээн нэрлэгдэн ирсэн Хүннүгийн үед холбогдох нэгэн хотын талаар танилцуулах болно. […]


