Монгол Улс 11-р сарын 20-ны даваа гарагт ОХУ, Их Британи болон бусад улсаас соёлын олдворуудаа буцаан авахад дэмжлэг үзүүлэхийг уриаллаа. Монгол Улсын олон улсаас буцаан авах хүсэлтэй байгаа түүх, соёлын олдворууд нь 2000 жилийн настай олдвороос эхлээд Эдинбургийн музейд хадгалагдаж буй Рашид ад-динтэй холбоотой эд өлгийн зүйлс болон Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн захидлууд […]

Дэлгэрэнгүй

Эх хэлний боловсролыг дээшлүүлэх, үндэсний бичгийн уламжлал түүхээ танин мэдэх, энэхүү соёлын өвөөрөө бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой тус уралдааныг 2023 оны 09 дүгээр сард Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын ЕБС-ийн дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулж, шилдэг сурагчдад Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаанаас шагнал гардууллаа. Хамтран ажилласан сумдын ЕБС-ийн хамт […]

Дэлгэрэнгүй

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг дахь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутагт орших тахилгат уул овооны зан үйлийн судалгаа, газар зүйн байршлыг тодорхойлох, баримтжуулах ажил 2023 оны 09 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд хийгдлээ. БСШУС-ын сайдын 2019 оны А/759 дугаар тушаалаар Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл 7 […]

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн ням гаргийг үндэсний хэмжээнд “Соёл, урлагийн ажилтны өдөр” болгон 1993 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж энэ жил 30 жилийн ой тохиож байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Батширээт сумын соёлын төвөөс 09 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд Соёлын орон зай үүсгэн сурагчдын […]

Дэлгэрэнгүй

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО “Монгол зочлох жил”-ийн хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2023 оны 8 сарын 18-20 өдрүүдэд Налайх дүүргийн 3-р хороо “Тайж хайрханы бэл”-д болно. “НҮҮДЭЛЧИН-2023” Монголчууд бидний үнэт зүйл болсон он цагийн туршид уламжлагдан ирсэн соёлын биет бус өв, өвлөн уламжлагч нараа хүүхэд залуусдаа ойртуулах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах зорилгын хүрээнд энэ […]

Дэлгэрэнгүй

Дэлхийн өв-Бурхан Халдун уулын хамгаалалтын бүс орчим буюу Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Ухаа толгойд орших буган чулуун хөшөө болон хүн чулуун хөшөө зэрэг эвдрэлд орсон чулуун дурсгалыг сэргээн засварлах ажлыг 2023 оны 07 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран хийж гүйцэтгэлээ. Хүн чулуун хөшөө нь хугарч дээд хэсэг нь салж хажуу […]

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Соёлын яамны харьяа Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаанаас Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санч албан тушаалд ажилтан шалгаруулж авна.

Дэлгэрэнгүй

Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Улсын Бурхан Халдун уул болон Япон Улсын Фүжи уулын захиргаад хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэн хөгжүүлэх асуудлаар цахим уулзалтыг 2023 оны 7 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Цахим уулзалтаар Дэлхийн өвийн захиргаад өөрсдийн үйл ажиллагааны талаарх танилцуулгыг хийсэн бөгөөд Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа болон Фүжи уулын захиргаад цаашдын […]

Дэлгэрэнгүй