“НҮҮДЭЛЧИН” Дэлхийн соёлын фестивалийн хүрээнд: Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, хэтдээ нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой “НҮҮДЭЛЧДИЙН ЕРТӨНЦ: ТҮҮХ, ӨВ, СОЁЛ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд зохион байгууллаа.







1. Монгол нүүдлийн цээр: М.Энхбаатар (Соёл Урлагийн Их Сургууль)

2. Монголчуудын баярыг тойрсон улс төрийн нөхцөл байдал, цаг үе: Томас Вайт (Кингс коллеж Лондон)

3. Ертөнцийн үндэсний дүр зураг-Монголын нүүдэлчид: Б.Пүрэвсүрэн, Ж.Жаргалсайхан (ШУА-ийн Философийн хүрээлэн)

4. Буриадын уламжлалт баярууд: Спорт ба зан заншил: Цыбикдоржиев Доржи Владимирович (Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн)

5. Хүннүгийн мал аж ахуйн туршилт судалгааны дүнгээс танилцууллаа. Г.Алтансүх (ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн)

6. Өв соёлоороо өрсөлдөх нь: Наадам уу? Уралдаан уу?: Г.Бямбарагчаа (Чингис хаан Үндэсний музей)

7. Нүүдлийн соёл иргэншлийн үүсэл хөгжлийн үндсэн үзэл баримтлал: Тентиева Чолпон (“Фелт” Соёлын төв, Киргизийн соёлын өвийн эксперт), Тентиев Жумабек (Киргизийн Үндэсний Шинжлэх ухааны академи)

8. Монгол дахь уур амьсгалын өөрчлөлт – Түүхэн цаг үе, одоо ба ирээдүй: Себастьян Энгельстадтер (Оксфордын Их Сургууль)

9. Мөнх тэнгэрийн хүчин дор: Өнгөрсөн ба ирээдүйг холбож буй Төв Азийн баяр наадмууд: Эржен Хамаганова (Дэлхийн уугуул иргэдийн оюуны өвийг тээгчдийн холбоо)

10. Монгол Улсад хийгдэж байгаа Хүннүгийн археологийн судалгаа: Г.Эрэгзэн (ШУА-ийн Археологийн хүрээлэн)
