ЮНЕСКОД БҮРТГЭГДСЭН ӨВИЙГ СУРТАЛЧЛАХ ӨРГӨӨ
Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа нь “Нүүдэлчин Дэлхийн соёлын фестиваль”-ийн ЮНЕСКО-д бүртгэгдсэн өвийг сурталчлах өргөөнд зохион байгуулагдах үйл ажиллагааг танилцуулж байна.
Дэлхийн өвд байгалийн ангиллаар бүртгэгдсэн:
1. Увс нуурын сав газар, 2003 он /Uvs Nuur basin/
2. Дагуурын ландшафт, 2017 он /Landscapes of Dauria/
Соёлын ангиллаар бүртгэгдсэн:
3. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2004 он /Orkhon Valley Cultural Landscapes/
4. Монгол Алтайн хадны зургийн цогцолбор, 2011 он /Petroglyphic Complexes of the Mongolian Altai/
5. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, 2015 он /Great Burkhan Khaldun Mountain and its surrounding sacred landscape/
6. Буган хөшөө бүхий хүрлийн үеийн холбогдох дурсгалууд, 2023 он /Deer Stone Monuments and Related Bronze Age Sites/
Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн:
7. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, 2008 он /Tradational music of the Morin Khuur/
8. Монгол ардын уртын дуу, 2008 он /Urtiin Duu, traditional folk long song/
9. Монгол үндэстний баяр – наадам, 2010 он /Naadam8 Mongolian traditional festival/
10. Монгол үндэстний хөөмэйн урлаг, 2010 он /Mongolian traditional art of khoomei/
11. Бүргэдийн баяр буюу шувуучлахуй, 2010 он (Ази, Европ, Арабын 12 улстай хамтран) /Falconry, A living human heritage/
12. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, 2013 он /traditional craftsmanship of the Mongol Ger and its associated customs/
13. Монгол шагайн харваа, 2014 он /Mongolian knuckle-bone shooting/
Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн:
14. Монгол тууль, 2009 он /Mongol Tuuli, Mongolian epic/
15. Монгол ардын бүжгийн урлаг: бий биелгээ, 2009 он /Mongol Biyelgee, Mongolian traditional folk dance/
16. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, 2009 он /Traditional music of the Tsuur/
17. Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил – битүү амьсгаа, 2011 он /Folk long song performance technique of Limbe performances-circular breathing/
18. Монгол уран бичлэг, 2013 он /Mongolian Calligraphy/
19. Ботго авахуулах уламжлалт зан үйл, 2015 он /Coaxing ritual for camels/
20. Уул овоо тахих монгол зан үйл, 2017 он /Mongolian traditional practices of worshipping the sacred sites/
21. Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл, 2019 он /traditional technique of making airag in Khokhuur and its associated customs/
Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдсэн:
22. Лу Алтан Товч, 2011 он /Lu. ‘Altan Tobchi’ : Golden History writeen in 1651/
23. Монгол Шунхан Данжуур, 2011 он /Mongolian tanjur/
24. Есөн эрдэнийн Ганжуур, 2013 он /kanjur written with 9 precious stones/
25. Сахиусан Дара Эх, 2014 он / Sutra of Great Diety Tara /
26. Мэргэд гарахын орон нэр томьёоны толь бичгийн модон бар, 2016 он
27. Данжуурын гэрэлт хөшөө, 2017 он / Merged Garahiin Oron: Tibetan – Mongolian Dictionary of Terms and Definitions /
28. Цогт хунтайжийн хадны бичээс, 2023 он /Tsone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, price of Khalkha/
29. Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл, 2024 он (The Family Chart of Hereditary Lords of the Khalkha Mongols, the House of Genghis Khan)
30. Монгол улсын анхны марк “Элдэв-Очир”, 2024 он (Mongolia’s First Postage Stamp Eldev-Ochir) гэсэн нийт 30 өвийг танилцуулна.
Та бүхэн манай өргөөнд зочилсноор Дэлхийн өвд бүртгэгдсэн өвүүдийн танилцуулга, биет бус өвийн баримтат кино, дүрс бичлэг, гэрэл зураг болон дэлхийн өвийн газрыг виртуал хэлбэрээр үзэж, нэгэн өдрийг өв соёлоороо бахархан өнгөрүүлж, мартагдашгүй дурсамжийг бүтээх болно.
Фестиваль Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Тайж хайрханы бэлд” 2024 оны 08 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу.
Утас: 75093399

You may also like