“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” 2024 аяны хүрээнд ЕБС-н дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан боловсролын хөтөлбөрөөр:
-Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа
-Чингис хааны өв соёлын хүрээлэн
-Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей боловсролын хөтөлбөртэй хамтран ажиллалаа.
Санхүү эдийн засгийн их сургуулийн үүсгэн байгуулсан “ЭРХЭМ БАЯН ЭРДЭМ” сургуулийн зургийн дугуйлангийн 3-9-р ангийн сурагчид уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхон, Бурхан Халдун уулыг зурлаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай сургалттай 29-р дунд сургуулийн 8-10-р ангийн сурагчид үзэж сонирхлоо. Уг хөтөлбөрөөр сурагчид Бурхан Халдун уулыг зурж, харилцан сэтгэгдлээ хуваалцан, авъяас чадвараа үзүүллээ.
Монголын дүрслэх урлагт: “БУРХАН ХАЛДУН” үзэсгэлэн нь 11.01-10 ны хооронд 10 хоногийн турш том хүн 360, хүүхэд 610, гадаадын 50 орчим үзэгчдийн хүртээл болж нийт мянга гаруй үзэгчдэд хүрч үйлчиллээ.
Үзэгчдийн саналаар тодорсон шилдэг 10 бүтээлүүд:
-А.Ууганбаяр “СҮЛДЭН НУТАГ”
-Х.Ууганбаяр “БУРХАН ХАЛДУН”
-Г.Цэнгүнжав “ИХ ШҮТЭЭН ХАЙРХАН”
-Б.Гарьдбилиг “БУРХАН ХАЛДУН”
-А.Сонинбаяр “ӨВГӨДИЙН НУТАГ”
-Д.Тайванжаргал “ӨВЛИЙН ЭХЭН САР”
-Д.Гунгаа “БУРХАН ХАЛДУН”
-Р.Ганхуяг “БУРХАН ХАЛДУН”
-Э.Гансүх “ИХ ХАЙРХАН”
-Ш.Төмөрбаатар “БУРХАН ХАЛДУН” бүтээлүүд шалгарлаа.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.

You may also like