“Соёлын бүтээлч сар” 2024 аяны хүрээнд “Дэлхийн өв Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа”, “Чингис Хааны Өв, Соёлын Хүрээлэн”, “Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей” хамтран 11 дүгээр сарын 01-ний өдөр
Монголын дүрслэх урлагт: “БУРХАН ХАЛДУН” сэдэвт мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнд нийт 30 уран бүтээлчийн
– уран зураг
– зураасан зураг
– уран бичлэг зэрэг дүрслэх урлагийн төрлүүдээр өөр өөр уран сэтгэмж, дүр дүрслэл, өнгө аясаар бүтээсэн бүтээлүүд дэлгэгдэн тавигдснаас гадна “БУРХАН ХАЛДУН” хайрхантай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг үзэгч олон түмэндээ толилуулж байна.
Онцлох зураачдаас дурдвал:
-Монгол Улсын Ардын зураач Г.Дунбүрээ -МУУГЗ Д.Гунгаа
-МУЭ-ийн нэрэмжит шагналт С.Бадрал, С.Төгс-Оюун, З.Доржжанцан, Р.Ганхуяг, Х.Пүрэвжав, Х.Цэнгүнжав, Т.Бадамжунай болон шилдэг залуу уран бүтээлчид оролцож байна.
Тус цогц арга хэмжээнд:
🎨” Монголын дүрслэх урлагт: “БУРХАН ХАЛДУН” мэргэжлийн уран бүтээлчдийн уран зургийн үзэсгэлэн “
🥽“Бурхан Халдун” VR аялал
🖌️Хүүхдийн гар зургийн үзэсгэлэн
🧑‍🏫Бурхан Халдун хайрхны талаар хэвлэгдсэн номын үзэсгэлэн ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан боловсролын хөтөлбөр зэрэг олон талт үйл ажиллагаа болж байгаа юм.
Монголын дүрслэх урлагт: “БУРХАН ХАЛДУН” сэдэвт мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэн Занабазрын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 01-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.

You may also like