Аймгийн Засаг даргын “Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион явуулах тухай” захирамжийн хүрээнд Батширээт суманд “Гамшгаас хамгаалах, бэлэн байдлын үзлэг” явагдаж, Үзлэгийг Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч М.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Э.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй зохион явуулж байна. Бэлэн байдлын үзлэгт сумын Онцгой комисс, Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, болзошгүй гамшгийн үед ажиллах төлөвлөлт, гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэлт, гамшгийн эрсдэлийг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, томилгоот бүрэлдэхүүний хөдөлмөрийн аюулгүй байдал, хувийн бэлтгэл, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, үүрэг чиглэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Тус арга хэмжээнд Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа -наас Хэнтий аймгийн Батширээс сум дахь Соёлын өвийн харгалзан хамгаалагч Ц.Энхболд оролцлоо.





