“Хос бичигтэн яам” арга хэмжээний хүрээнд түүний харьяа байгууллага болох Дэлхийн өв-Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа нь албан хаагчдынхаа үндэсний бичгийнхээ чадварыг нэмэгдүүлж, албан хаагч бүр “Хос бичигтэн” болохоор зорьж ажиллалаа. Бид 2022-2023 онд үндэсний бичгийн анхан, дунд шатны цахим сургалтад хамрагдаж байсан бол энэ жил 2024 онд “Монгол хэл, бичгийн боловсролыг нийтийн болон албан хэрэглээний түвшинд зөв хэрэглэж сурах зорилготой “Цахим монгол бичиг” хөтөлбөрийг амжилттай дүүргэлээ.
Сургалтын багш: Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн ЭША Б.Хүрэлбаатар танд талархсанаа илэрхийлье.






