
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” 38 дахь өдрийг “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛОО ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЬЕ” уриатайгаар улс орон даяар өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэх ажлын хүрээнд Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Соёлын төвтэй хамтран оролцохоор боллоо.

Ном соёлоо дээдлэгч эрхэм уншигчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ, Хаана, Хэдэнд болох вэ?
– Төв аймгийн Мөнгөнморьт сумын Соёлын төвд
09-р сарын 19, 20, 21-нд /Баасан, Бямба, Ням/.