📌Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” 38 дахь өдрийг “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛОО ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЬЕ” уриатайгаар улс орон даяар өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэх ажлын хүрээнд
2025 оны 09 сарын 20-21-ний өдрүүдэд Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Соёлын төвтэй хамтран зохион байгуулж оролцлоо.
📌Энэхүү номын баярт өөрсдийн эрхлэн хэвлүүлсэн судалгааны бүтээлүүд, олон нийтэд зориулсан гарын авлага, ном бүтээлүүд, “Бурхан Халдун” VR виртуал аялалыг зохион байгуулж, нутгийн иргэд, хүүхэд багачуудын хүртээл болголоо.
Номын соёлыг түгээгч та бүхэндээ баярлалаа…
Ном СУПЕР ХҮЧ өгдөг!🧡📖

You may also like