Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын явган алхалтын холбоо хамтран 2024.03.15-16-ны өдрүүдэд алхалтын хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.
Алхалтын багийнханд зохион байгуулагч талаас гадна Багануур, Орхон, Хэнтий аймгуудын явган алхалтын холбоо, Ахмад явган алхагч аялагчдын клубийн гишүүдээс бүрдэв. Бурхан Халдун уулын хамгаалалтын захиргааны зүгээс алхалтын явцад нийт гишүүдэд Дэлхийн өв болон газар нутгийн талаар тодорхой мэдлэг мэдээлэл өгч ажиллаа. Түүнчлэн эмэгтэй алхагчид Босго тэнгэрийн даваанаас Цагаан арал хүртэл алхацгаасан бол эрчүүд Бэлийн овоо, Дунд овоо, Тэнгэрийн овоо гэсэн маршрутаар алхалтаа амжилттай хийлээ.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.

You may also like