Дэлхийн өв-Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа, Хан Хэнтий УТХГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран өвийн газар нутагт хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэлээ.
Дэлхийн өв-Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргааны Соёлын өвийн харуул хамгаалалтын ажилтан Т.Дэлгэртуул, А.Сэргэлэн нар Хан Хэнтийн УТХГ-ын Хэрлэн хэсгийн ахлагч С.Сосорбурам, Байгаль хамгаалагч А.Отгонбаяр нартай 2024 оны 02-р сарын 16-19-ний хооронд Цагаан арал, Хориуд постод хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэлээ. Постод гарч байх хугацаанд Бурхан Халдун уулыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж нийт давхацсан тоогоор 512 машин, 2048 хүн зорчиж тухайн иргэдэд өвийн газар нутагт зөв зохистой аялах болон цаг агаарын аюултай үзэгдэл болохыг анхааруулж ажиллалаа.




