Соёлын яамны харьяа Дэлхийн өв-Бурхан Хадун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор, БОАЖЯ-ны харьяа Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” үзэглэлээ.
🤝Тус “Санамж бичиг” нь Дэлхийн өв-Бурхан Халдун уул, ТХТГН түүний орчны бүс дэх байгаль, соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж, хамгаалах, тулгамждаж буй асуудлыг шийдвэрлэх боломж, арга замуудыг талуудын оролцоотой тодорхойлох явдал юм. Иймд хамтын үйл ажиллагаа, түншлэлийг өрнүүлэх, мэдээлэл, туршлага солилцож Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг хамтран хэрэгжүүлэхэд оршино.

You may also like