“МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “БУРХАН ХАЛДУН” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ.
Их эзэн Чингис хааны мэлмий гийсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Бурхан Халдун” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэн нь Соёлын бүтээлч сар 2024-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд мэргэжлийн уран бүтээлчдийн “Монголын дүрслэх урлагт: Бурхан Халдун” сэдэвт бүтээлүүдийг аравдугаар сарын 10-ны өдөр хүртэл олны хүртээл болгоно.
Үзэсгэлэнд нийт 30 уран бүтээлчийн уран зураг болон уран дарханы бүтээлүүд дэлгэгдсэн бөгөөд Бурхан Халдун хайрхантай холбоотой түүх, соёлын мэдээллийг нэг дор цогцлон харуулж байна. Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан боловсролын хөтөлбөр болон бусад олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

You may also like