НАУРЫЗ БАЯР ХҮН ТӨРӨЛХТНИЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛСЫН НЭР ДЭЭР БҮРТГЭГДЛЭЭ.
Монгол Улс “Наурыз” баярын өвийг дэлхийн 12 улсын хамтаар ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад амжилттай бүртгүүлж, ийнхүү манай улсын 17 дахь өв дэлхий дахины үнэ цэнт олон улсын жагсаалтад орлоо.
