ӨВИЙН ГАЗАР НУТАГТ ХЯНАЛТЫН КАМЕР БАЙРШУУЛАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА. 



Хяналтын камер нь түүх соёлын үнэт өв болон байгалийн өвийг хадгалан хамгаалах, хулгайн ан, зөвшөөрөлгүй мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, ан амьтдын мэдээллийн санг үүсгэхэд чухал нөлөөтэй.
Өвийн газар нутагт орчин үеийн техник технологийн тусламжтайгаар орон зайн хяналт, судалгаа хийх ажлын хүрээнд “Strike Force Wireless” компанийн “Browning trial camera”-ыг 3 сумын газар нутагт байршуулж байна.
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргааны Соёлын өвийн харгалзан хамгаалагчид:
Ц. Энхболд, Т. Дэлгэртуул, О. Оюунбаатар, Э. Мөнх-Эрдэнэ нар 12 дугаар сарын 14 -ны өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаатай өвийн газар нутагт ажиллаж байна.


