- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын өндөр настан Мандалын Цэвээндоржийг танилцуулж байна. Тэрээр эх хэл аман уламжлалын нэг төрөл болох морины цол дуудахаас гадна, хурдан морь уяж, нутаг орныхоо хурдан морьдын түүхийг цуглуулдаг, уяачдын талаар судалгаа хийж “Хурдан хүлэг уяачдын бахархал” ном бүтээжээ. https://www.facebook.com/share/v/1FFJr6KTUH/
- Хэнтий аймгийн Батширээт сумын малчин Цэндийн Чойг танилцуулж байна. Тэрээр эх хэл аман уламжлалын нэг төрөл морины цол дууддаг хүн юм. Мөн Хөвчийн жонон вангийн хошууны хурдан морины марзайг уламжлалт ая дангаар нь хэлдэг. https://www.facebook.com/bkhaldun/videos/1205290137898423
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул Амарсайханы Адъяасүрэнг танилцуулж байна. Тэрээр ардын язгуур урлагийн төрөл болох халх уртын дуу дуулдаг. “Хэрлэнгийн баръяа” уртын дууг Хардал аялгуугаар дуулав. https://www.facebook.com/bkhaldun/videos/4083463471923132
-
Та бүхэнд Төв аймгийн Мөнгөнморьт сумын уяач Жамцын Батмөнхийг танилцуулж байна. Тэрээр морь уях сойх эрдмийг өвлөн уламжлагч бөгөөд өөрийн эцэг өвгөдөөс уламжлан дамжиж ирсэн адууны тамганы тухай ярьж сонирхууллаа.