“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”, “Алсын хараа-2025” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг уламжлал ёсоор нийтийн уншлагыг дэмжих, Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, унших, бичих чадварыг бататгах, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд, залуусын гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоог өргөжүүлэх, номд дурлах сонирхлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сум Соёлын төв-тэй хамтран “Номын баяр”-ыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тус арга хэмжээгээр:
1. “Үндэсний бичиг соёл, номын баяр-2025” өдрийн нээлтийн үйл ажиллагаа;
2. Шинэ номын худалдаа;
3. “Дэлхийн шилдэг үлгэрүүдийн ГҮНЖ” дүр бүтээх тэмцээн;
4. “Намрын өнгө” навчаар бүтээл хийх;
5. “Уншвал урагшилна” эссэ бичлэгийн уралдаан;
6. Номын ертенц миний нүдээр” гар зургийн уралдааныг тус тус зохион байгуулсан бөгөөд Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд, Еренхий боловсролын сургуулийн 1-9 дүгээр ангийн нийт сурагчид, багш нар, эцэг эхчүүд нар оролцлоо.
Тэмцээн тус бүрд амжилттай оролцсон хүүхэд, сурагчдыг 1-3 байраар өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны зүгээс уг номын баяраар өөрсдийн эрхлэн хэвлүүлсэн судалгааны бүтээлүүд, олон нийтэд зориулсан гарын авлага, ном бүтээлүүд “Бурхан Халдун” VR виртуал аялалыг зохион байгуулж, нутгийн иргэд, хүүхэд багачуудын хүртээл болголоо.











