🔎2025 оны 08 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд хамгаалалтын захиргаа нь Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран “Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” орших Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дахь Хурх болон Мандалын голд байх хүн чулуун хөшөөг сэргээн засварласан.
🔎Мандалын болон Хурхын голд байх сэргээн засварласан хүн чулуун хөшөөг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хамгаалалтын захиргааны соёлын өвийн харгалзан хамгаалагч О.Оюунбаатар болон Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн Лаглуу, Өргөнмандал нөхөрлөлийн хамт олон хашаажуулж соёлын өвийн хадгалалт, хамгаалалтанд хувь нэмрээ оруулж сэтгэл гарган ажиллалаа.
🤝Хамтран ажилласан Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум-ын иргэд, нөхөрлөлийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

You may also like