🎭🌟Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа нэгдэж байна.
🎭🌟Монгол Улсын Ерөнхий сайдын 04 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд “Соёл түгээе” уриан дор “Соёлын орон зай-бидний орчин” бүтээлч аянг 2025 оны 10 дугаар сарын 03-наас 2025 оны 11 дүгээр сарын 03-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
🎯⏳Соёлын орон зай, орчныг бүрдүүлэх соёлын үнэт зүйлсиийг түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцаа, урлагийн бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий бүтээлч ажил, соёлыг олон нийтэд түгээн сурталчлахад оршино.
📺🖼️Тус аянд бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамрагдах бөгөөд соёл, урлаг, зан заншил, уран бүтээл, мэдлэг, туршлага солилцоо, байгууллагын соёл, ажилтан албан хаагчдын соёл, иргэдийн оролцоог дэмжсэн соёлын орчин бүрдүүлж оролцох юм.
🤝💼Аянд идэвх санаачилгатай оролцож соёлын орон зайг бүрдүүлж чадсан байгууллага, иргэдийг бүх шатны соёл урлагийн байгууллагуудаас удирдамж болзол гарган дүгнэж, шалгарсан байгууллага иргэдийг урамшуулж олон нийтэд сурталчилна.

You may also like