ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭСИЙГ ЮНЕСКО-Д БҮРТГЭСЭН БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛАВ.
Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” өв багтсан […]