Монгол Улсын Соёлын яам, Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газар хамтран “ДЭЛХИЙН ӨВ-БУРХАН ХАЛДУН, ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛ” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг 2022 оны 03 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр сумдад зохион байгуулах тул нутгийн иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.