Монгол Улс 11-р сарын 20-ны даваа гарагт ОХУ, Их Британи болон бусад улсаас соёлын олдворуудаа буцаан авахад дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.
Монгол Улсын олон улсаас буцаан авах хүсэлтэй байгаа түүх, соёлын олдворууд нь 2000 жилийн настай олдвороос эхлээд Эдинбургийн музейд хадгалагдаж буй Рашид ад-динтэй холбоотой эд өлгийн зүйлс болон Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн захидлууд зэрэг түүх, соёлын өвүүд багтаж байгааг онцолжээ.
Сүүлийн жилүүдэд Европын колоничлолд байсан олон улс орнууд өөрийн түүх соёлын олдвороо эргүүлэн авах хүсэлт гаргаж байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь түүхийн музейд хадгалагдаж байгаа юм.
Харин Монгол Улсын тухайд түүх соёлын олдворуудаа буцааж авах тал дээр үр дүнтэй ажлууд хийж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь АНУ-д худалдагдах гэж байсан үлэг гүрвэлийн яс, тэр дундаа 70 сая жилийн өмнө амьдарч байсан тиранозаврын батаарын жижиг хувилбар болох алиорамусын гавлын ясыг эх орондоо буцаан авсан юм.
Энэхүү уриалгыг өнгөрсөн долоо хоногт ОХУ-д болсон Соёлын форумын үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин 100 жилийн өмнө судалгаа, сэргээн засварлах зорилгоор ОХУ-д илгээсэн Ноён уулаас олдсон Хүннү гүрний үед хамаарах олдворуудыг илрүүлж, гэрээ ёсоор Монгол Улсад буцаан өгөхийг ОХУ-ын талаас хүссэн юм.
Соёлын сайд Ч.Номин тус форумын үеэр хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эхлүүлсэн энэ чухал ажлыг дэмжиж ирсэн улс орнуудад талархал илэрхийлж, найрамдалт харилцаагаа хүндэтгэн түүх, соёлын олдворуудаа буцаан авах ажилд хамтран ажиллахыг хүсч байна” гэв.
FILE PHOTO: Two Gallimimus dinosaur skeletons are on display during a repatriation ceremony at the United States Attorney's Office of Southern District in New York

You may also like