ХЭНТИЙ АЙМАГ БИНДЭР СУМ
Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны хамт олон Хэнтий аймгийн Биндэр суманд ажиллалаа.


Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор,
Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар-ын дарга Т.Зулбаатар нар “Соёлыг сэргэлт” 2023 аяны зорилго зорилтыг танилцууллаа.

Сумын иргэдэд “Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Бэлчээрийн мал аж ахуйн соёл” сэдвээр СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит СУСХ-ийн Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга (Ph.D), М.Энхбаатар соён гэгээрлийн илтгэл танилцууллаа.


“Бурхан Халдун Виртуал” аялал, гэрэл зургийн үзэсгэлэн
Соёлын төвийн орон нутаг судлах танхимын музейн үзүүлбэр
Э. Жаргалтуяа – Хувцас хэрэглэл / буриад болон халх дээл малгай/
Б. Хурцбилэг – Битүү мод, гар зураг
Номын үзэсгэлэнгүүдээ тус тус дэлгэн үзүүллээ.

МУСТА Г.Чинболор,
ХЦДБЧ-ийн Гоцлол дуучин Г.Наранчимэг,
Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид,
Биндэр сумын Ахмадын холбоо Ёохор бүжиг, Соёлын төвийн Ж.Баяржавхлан,
Соёлын төвийн номын санч Д.Гэрэлтуяа нар Буриад ардын дуу, хамтарсан тоглолтыг зохион байгууллаа.
Үйл ажиллагааны төгсгөлд нийтийн бүжиг, сумын ЕБС-ийн сурагчдын дунд хөгжөөнт, танин мэдэхүйн тэмцээн, зэргийг зохион байгууллаа.
ХЭНТИЙ АЙМАГ БИНДЭР СУМ
2023.06.03